...

Бэлэн вэб сайт түрээсийн үйлчилгээ

Уг системээс та өөрийн бизнест тохирсон загварыг түрээслэн авах ба зөвхөн вэб байршуулах үйлчилгээний зардлаар админ удирдлага бүхий вэбсайттай болох юм. Та загвараа авсаны дараагаар танд очих заавар болон админ дээрх гарын авлагын дагуу мэдээллээ бэлдэж оруулаад хурдан хугацаанд вэб сайттай болох боломжтой.

Админ хуудас

Та өөрийн сонгосон загварын админ хуудастай ажиллахад тусдаа IT-н мэдлэг шаардагдахгүй бөгөөд мэдээллээ хүссэн үедээ өөрчлөх, засах, устгах, зарим шаардлагагүй хэсгүүдийг нуух, ноороглох боломжтой. Мөн танд зориулсан гарын авлага админ дотор бий.

SEO friendly

Манай вэб систем нь хайлтын системд дээгүүр байрлах бүх суурь тохиргоо хийгдсэн. Мөн та өөрөө хайлтад гарч ирэх үгнүүдээ тохируулах боломжтой.

Нэмэлт боломжууд

Таны бизнест вэб сайтаас гадна чатбот, байгууллагын дуудлага удирдах систем (callcenter), харилцагчийн менежментийн удирдах систем (CRM) зэрэг бусад бизнес автоматжуулалтын системүүд шаардлагатай бол үүнийг өөр газраас хайх хэрэггүй. Манай системд бүгд нэг дор бий.

Веб загварууд

Бүгдийг нэг дороос удирдах хянах боломж

Бүрэн динамик админ удирдлага бүхий систем

Easyweb.mn-ий бэлэн шийдэл бүр өөрийн гэсэн админ удирдлагын системтэй. Монгол хэл дээр учраас тусдаа IT-ийн нарийн мэдлэг шаардагдахгүй. Та админ дээрх заавар гарын авлагатай сайтар танилцаад өөрийн компанийн лого, өнгө, мэдээллийг сольж оруулснаар өөрийн бизнесийг онцлогт таарсан вэбсайттай болно.

... ...
... ...

+

Идэвхитэй хэрэглэгч

2 сая

Хандалт

%

Найдвартай ажиллагаа

TB+

Нийт дата

Яг одоо эхэл

Хэрхэн эхлэх вэ?

Өөрийн бизнесээ танилцуулах жижиг хэмжээний танилцуулга вэбтэй болохоор төлөвлөж байгаа бол яг одоо захиалгаа үүсгээд эхлүүлээрэй.


1. ЗАГВАР СОНГОХ

Та өөрийн хэрэгцээ шаардлагаас хамаарч манай сангаас вэбийн бэлэн загвараа сонгоно.



2. ДОМАЙН НЭР СОНГОХ

Сонгож авсан бэлэн вэб сайтдаа холбох домайн нэрийг сонгож авна. Хэрвээ танайд домайн нэр байгаа бол энэ алхамыг алгасаад цааш яваарай.


3. ЗАХИАЛГА ӨГӨХ

Тухайн загварынхаа мэдээлэлтэй сайтар танилцсаны дараа 'Захиалга' товч дээр дарж захиалгын мэдээллийг бүрэн дүүрэн бөглөнө. Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцахаа бүү мартаарай.


4. ТӨЛБӨР ТӨЛӨХ

Захиалга баталгаажуулсаны дараа бүртгүүсэн имэйл хаягт тань нэхэмжлэл очих ба нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлнө.



5. ЗАГВАРЫГ БЭЛЭН БОЛГОХ

Таны вэбийг домайн нэртэй холбож бэлэн болгосоны дараа танд нэвтрэх эрх, заавар бүхий имэйл хүргүүлнэ. Домайн нэрээ өөр газраас авсан бол эрхээ бидэнд өгсөний дараа уг үйлдэл хийгдэхийг анхаараарай.


6. ТАНД ШИЛЖҮҮЛЭХ

Вэбийн эрхийг танд шилжүүлснээс цааш таны ажиллах цаг ирнэ. Тодруулбал,та өөрийн цахим хуудсанд оруулах лого, фото, видео, агуулга текстээ байршуулж эхлэх үе.